Хорооны иргэдийн нийтийн хурал нь үндсэн хуулийн, нутгийн хөгжлийн бодлого тодорхойлогч, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалагч, хамтын удирдлагын, шийдвэр гаргагч, хууль хэрэгжүүлэгч, сурталчлагч байгууллага мөн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд  9.1. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараах тогтолцоотой байна гэж заасан байдаг.
     
9.1.1 Аймаг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;
9.1.2 сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;
9.1.3 баг, хорооны Иргэдийн нийтийн Хурал;
           
ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
  • Хууль тогтоомж, Ерөнхийлөгч, УИХ, ЗГ болон Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бусад  шийдвэрийн хэрэгжилт, биелэлтийг хангуулах, хяналт шалгалт тавих
  • Хорооны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, биелэлт,үр дүнгийн тайланг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх , сахилга дэг журмыг бэхжүүлэх

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА
 
Чингэлтэй дүүргийн 1-18 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал нь 23 жилийн түүхтэй, 2007 онд 18 дугаар хороо хуваагдаж 19 дүгээр  хороо үүсгэн байгуулагдснаар 19 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурал шинээр байгуулагдаж өдгөө 8 дахь жилдээ тогтмол үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ.
Дүүргийн 19 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын байгууллага нь 19 Хурлын дарга, 69 Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Хороодын Иргэдийн Нийтийн   Хурал үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, дүүрэг орон нутаг болон дээд шатны байгууллгын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, нутаг дэвсгэрийнхээ  хөгжил, нийгэмд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж, байнгын тогтмол үйл ажиллагаатай, иргэдэд төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг шуурхай хүргэж ажиллаж байна.
Мөн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг хамтатган гүйцэтгэж байна. Үүний хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтран олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн төлөвлөгөөт үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж, үр дүнтэй ажиллаж байна. 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:1
  • Энэ сард:2360
  • Нийт хандалт:147314