Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа цогцолбор арга хэмжээ юм. Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь дараах зорилго тавин ажиллаж байна.
  • Нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ аюулгүй амар тайван амьдрах нөхцөл бололцоог хангахад хууль сахиулах болон мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг хөрөнгийн хэлбэр харгалзахгүйгээр энэ ажилд татан оролцуулах
  • Гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж тооцоо судалгаанд үндэслэн гэмт хэргийн нөхцөл шалтгааныг арилгах талаар хөтөлбөр, төлөвлөгөө гаргах түүний биелэлтэнд хяналт тавих, үр дүнг хэлэлцэх
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэдэг бөгөөд дүүргийн Засаг дарга болон хууль хяналт, мэргэжлийн байгууллагын удирдлагууд зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байна.




СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:2881
  • Нийт хандалт:135110