Төрийн бодлого, үйл ажиллагаа, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах, Хууль тогтоомж, хурлын шийдвэрийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 164 дүгээр тогтоолоор Иргэний танхимыг байгуулах шийдвэрийг гаргасан.

Дүүргийн зүгээс орон нутгийн төсөв, нөөц бололцоондоо тулгуурлан иж бүрэн тавилга, тоног төхөөрөмж бүхий Иргэний танхимыг байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн 19 хороо бүрт олон нийттэй зөвлөлдөх байнгын үйл ажиллагаа бүхий иргэдийн хөгжлийн төв буюу Иргэний танхим ажиллаж байна.
Иргэний танхимаар дамжуулан иргэдэд зориулсан бүх төрлийн сургалтууд, цаг үеийн болон бусад шаардалагтай мэдээ, мэдээлэл, тухайн орон нутгаас УИХ, Нийслэл, дүүрэгт сонгогдсон гишүүд, Төлөөлөгчдийн уулзалт, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн төсөлд иргэдээс санал авах урьдчилсан хэлэлцүүлэг, бусад төвлөрсөн арга хэмжээг зохион байгуулахаас гадна тогтмол үйл ажиллагааны хуваарийн дагуу ахмад настан, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүл, хүүхэд, залуучуудад цаг гарган тэдний чөлөөт цагаа зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх нөхцөлийг хангахад чиглэгдсэн олон талт арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, Төрийн үйлчилгээг иргэдэд жигд хүргэн ажиллаж байна.

ИРГЭНИЙ ТАНХИМЫН ЗОРИЛГО:
Дүүрэг, орон нутгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг ард иргэдээр хэлэлцүүлж, иргэдийн санал бодол байр суурийг тусгах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нээлттэй, хяналттай, хариуцлагатай иргэний нийгмийг төлөвшүүлэхэд оршино.

ИРГЭНИЙ ТАНХИМЫН ЗОРИЛТ:
  1. Танхимын үйл ажиллагааны үр нөлөөтэй, тогтвортой байдлыг бэхжүүлэх, дотоод чадавхийг дээшлүүлнэ.
  2. Иргэдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах замаар тэдний нийгэм дэх идэвхтэй оролцоог бий болгоно.
  3. Иргэдийн бүтээлч санал, санаачлагыг дэмжих замаар Төрийн бодлого, үйл ажиллагаа, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.
  4. Хууль тогтоомж, дүрэм журам, Хурлын байгууллагаас баталсан шийдвэр, бодлого,  зорилтыг иргэд олон нийтэд шуурхай сурталчилах байнгын тогтолцоог бүрдүүлнэ.
  5. Иргэний оролцоог нэмэгдүүлэхэд иргэдийн болон төр засгийн  байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнтэй харилцаа холбоог  бэхжүүлэх, төр иргэний түншлэлийг хөгжүүлнэ.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:
  1. Иргэдийг хууль тогтоомж, дүрэм журам, тооцоо судалгаа, мэдээ, тайлан, бусад шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах
  2. Тухайн хорооноос УИХ, Нийслэл, дүүрэгт сонгогдсон гишүүд, Төлөөлөгчдийн иргэд, сонгогчидтой хийх уулзалт, хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм журам, тогтоол шийдвэрийн төсөлд санал авах, цаг үеийн болон тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах
  3. Иргэдээс Хурал, Тэргүүлэгчид түүний Ажлын албанд хандсан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, хариуг шуурхай хүргэх замаар эргэх холбоотой ажиллах, хүндрэл, чирэгдэлгүй Төрийн үйлчилгээг үзүүлэх
  4. Иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт, нийгмийн зорилтод бүлэг, танхимын дэргэдэх клубуудын үйл ажиллагаа зохицуулан зохион байгуулах
  5. Улс, Нийслэл, дүүрэг орон нутгаас зохион байгуулсан аливаа үйл ажиллагаа, Хууль тогтоомж, дүрэм журам, тогтоол шийдвэрийг иргэд олон нийтэд сурталчилах
  6. Дүүрэг, орон нутгаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд иргэдийн тэгш, жигд оролцоог хангах
  7. Иргэдийн бүтээлч санал, санаачлагыг дэмжих, иргэдийн сайн дурын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх олон талт арга хэмжээ зохион байгуулах
Холбоо барих:
Утас: 11-315442
Факс: 11-310194
Цахим шуудан: chingelteiioh@yahoo.com

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:1
  • Энэ сард:2360
  • Нийт хандалт:147314