Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим талбарт саатан зочилж буй Таны амар амгаланг айлтган мэндчилье.
Дэлхий ертөнц даяарчлагдаж, мэдээ мэдээллийг орон зай, цаг хугацааг үл хамааран хурдан шуурхай хугацаанд эрх тэгшээр олж авах боломж хэн бүхэнд нээгдсэн өнөө цагт үйл ажиллагаандаа ил тод, тунгалаг байдлыг нэвтрүүлэх, иргэд олон түмнээ мэдээллээр тасралтгүй хангах, иргэдтэйгээ харилцах эргэх холбоогоо сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өөрийн цахим хуудсаа шинэчлэн уншигч Танаа хүргэж байна. 
Нутгийн өөрөө удирдах байгууллагын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2016 оноос бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дүүргийнхээ 19 хорооны 35 мянга гаруй өрхийн 170 гаруй мянган иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд дүүргийн Засаг дарга, Тамгын газартай нягт хамтран ажиллаж байна. Бид дүүргийнхээ хөгжилд иргэдийнхээ бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоог эрхэмлэн, хамтын ажилллагааг хөгжүүлэхийг зорьж байгаа билээ. Нутгийн өөрөө удирдах байгууллага, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид иргэддээ хамгийн ойрхон ажиллаж, хийж байгаа ажлаа байнга мэдээлж, иргэд сонгогчдынхоо санаа бодлыг сонсож, түүнийгээ шийдвэртээ тусгадаг байх учиртай.
Энэхүү цахим хуудас нь олон нийттэй харилцах нээлттэй суваг, нээлттэй мэдээллийн урсгалыг бий болгож, улмаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, олон түмний холбоог бэхжүүлж, хамтын ажиллагааны тааламжтай орчин бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Тэр хэмжээгээр санал бодлоо нээлттэй хуваалцаж, Хурлын байгууллага олон түмний хооронд мэдээллийн эргэх холбоог бий болгох идэвхтэй суваг болно гэдэгт итгэлтэй байна.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим талбарт тавтай морилохыг урьж байна. Та бүхэнд амжилт хүсье.
 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН  ДАРГА
ДАМЖИНГИЙН  БАТ-ЭРДЭНЭ
 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:4367
  • Нийт хандалт:149321